Багшийн гэрээ
Хувилбар 2 · 2026-11-19
Энэ нь Суръяа платформ ХХК болон SURYA дээр заах багшийн хоорондох гэрээний гол заалтууд юм. Багшлах хүсэлтийн 7-р алхамд яг энэ гэрээнд гарын үсэг зурна.
- Бүх хичээл, зурвас зөвхөн SURYA платформ дээр явагдана. Суралцагчтай SURYA-аас гадуур холбогдохгүй.
- Та SURYA-ийн тогтоосон хязгаарт багтаан үнээ ам.доллараар тогтооно; SURYA суралцагчийн үнэд шимтгэлээ нэмнэ. Таны тогтоосон үнийг танд бүтнээр нь олгоно.
- Суралцагчийн төлөх үнэ нь таны үнэ дээр SURYA-ийн эхний шимтгэлийг нэмж тогтоно: Монгол багш 20%, гадаад багш 40%. Урамшууллын шат («Шинэ», «Хүрэл», «Мөнгө», «Алт») ахих тусам SURYA-ийн хувь буурч (Монгол багш 17%, 14%, 10%; гадаад багш 34%, 27%, 20%), зөрүүг танд сар бүр урамшуулал болгон таны үнэ дээр нэмж олгоно; суралцагчийн үнэ өөрчлөгдөхгүй. Тухайн шатны бүх нөхцөлийг (SURYA дээр заасан цаг, дундаж үнэлгээ, сэтгэгдлийн тоо, зөвшөөрөгдсөнөөс хойших сар) биелүүлэхэд шат ахина. Шатыг зөвшөөрөгдсөн өдөр болон сар бүрийн 26-нд шалгах бөгөөд нөхцөл биелэхээ больсон бол буурч болно. SURYA тухайн багшид өөр хувийг бичгээр тогтоож болно.
- Та өөрийн үнээ 5–50% хямдруулж болно. Суралцагчид үндсэн үнийг зурсан байдлаар харна. Хямдралын үеэр захиалсан хичээлд хямдарсан үнээр олгоно; өмнө захиалсан хичээл захиалах үеийн үнээрээ үлдэнэ.
- Хичээлийг бичлэг хийхгүй. SURYA ирцийн бүртгэл хөтөлж, чанар, аюулгүй байдлын үүднээс ажилтан хичээлд нэгдэж болно.
- Үнэгүй туршилтын хичээлд төлбөр олгохгүй. Төлбөртэй туршилт, ердийн хичээлийг баталгаажсаны дараа таны үнээр олгоно.
- Хичээлийг 12-оос доошгүй цагийн өмнө цуцална. Суралцагч бүрийн 10 цагийн багцад 3 удаа хоцорч өөрчлөх эрхтэй.
- 10 минутаас илүү хоцорвол хичээл тасалсанд тооцож, үнэгүй нөхнө. Хүндэтгэх шалтгаангүйгээр ороогүй бол нэг хичээлийн төлбөр суутгана.
- Тооцоог 25-нд хааж, сарын сүүлийн өдөр шилжүүлнэ (доод дүн 20 ам.доллар; түүнээс бага бол дараагийн сард шилжинэ; хуулиар шаардсан бол татвар суутгана).
- Гадаад багшид PayPal-аар ам.доллараар, Монгол багшид Монголын банкны данс руу төгрөгөөр шилжүүлнэ. Данс таны өөрийн нэр дээр байна. SURYA бүтэн дүнг илгээнэ; мөнгө хүлээн авах, хөрвүүлэх, данс руугаа татахад PayPal эсвэл таны банкнаас авах шимтгэлийг та төлнө. Мэдээлэл буруу байснаас буцаж ирсэн шилжүүлгийг та засмагц дараагийн шилжүүлэгтэй хамт илгээнэ.
- Гэрээ 6 сарын хугацаатай, автоматаар сунгагдана. Үндэслэлтэй 3 гомдол эсвэл SURYA-аас гадуур холбогдсон бол цуцлагдаж болно.
- Та SURYA-ийн Хүүхэд хамгааллын дүрэм, мэдээлэл хамгаалах журмыг мөрдөнө.