Туршилтын хувилбар: энэ сайтад байгаа багш, үнэ, сэтгэгдэл бүгд жишээ мэдээлэл.

Үнэ

Багш бүр үнээ өөрөө тогтоодог. Сайт дээр харагдаж буй үнэ нь эцсийн үнэ — нэмэлт шимтгэл байхгүй.

Багцууд

БагцХүчинтэй хугацааТайлбар
10 цаг90 хоногДолоо хоногт нэг хичээл хийхэд хангалттай
20 цаг180 хоногТогтмол суралцагчдад
30 цаг270 хоногШалгалтад бэлдэж буй хүмүүст

Жишээ: 60 минутын хичээл 37,000₮ бол 10 цагийн багц 370,000₮ болно.

Төлбөрийн хэлбэр

Банкны шилжүүлэг — төлбөрийн хуудсанд гарах кодыг гүйлгээний утга дээр бичээд SURYA-гийн данс руу шилжүүлнэ. QPay, банкны карт удахгүй нэмэгдэнэ.

Буцаан олголт

Ашиглаагүй цагийн төлбөрийг худалдан авснаас хойш 14 хоногийн дотор бүрэн буцааж авна. Түүнээс хойш өөр багшид шилжүүлэх кредит болно.