Түгээмэл асуулт
Суралцагчдад
Туршилтын хичээл гэж юу вэ?
Багштайгаа танилцаж, түвшнээ тогтоох анхны хичээл. 30 эсвэл 60 минут байна. Багш өөрөө үнэгүй эсвэл төлбөртэй хийхээ сонгоно.
Хичээлээ хэрхэн цуцлах вэ?
Хичээл эхлэхээс 12 цагийн өмнө цуцалбал цаг тань үлдэгдэлд буцаж орно. Түүнээс хойш цуцалбал багц бүрт байгаа 3 эрхээсээ нэгийг ашиглана.
Хэд хэдэн багштай зэрэг хичээллэж болох уу?
Болно. Багш бүртэй тусдаа багц авна.
Багц гэж юу вэ, хэр удаан хүчинтэй вэ?
Нэг багштай 10, 20 эсвэл 30 цагийн багцыг урьдчилан төлнө. 10 цаг — 90 хоног, 20 цаг — 180 хоног, 30 цаг — 270 хоног хүчинтэй. Хичээлийг эхлэхээс дор хаяж 12 цагийн өмнө, хамгийн ихдээ 4 долоо хоногийн өмнө товлоно.
Хичээлийн дараа юу хийх вэ?
«Хичээл болсон уу?» гэж асууна. «Тийм» гэвэл баталгаажна; хариулахгүй бол 24 цагийн дараа автоматаар баталгаажна. Асуудал гарвал 24 цагийн дотор «Асуудал мэдэгдэх» товчийг дарна — бид 48 цагт шийднэ.
Багшаа солих боломжтой юу?
Тийм. Ашиглаагүй цаг SURYA-гийн кредит болж, дурын багшийн багц авахад ашиглагдана.
Ангид орохын тулд юу хэрэгтэй вэ?
Камер, микрофонтой утас эсвэл компьютер, Chrome эсвэл Safari хөтөч. Хичээл эхлэхээс 10 минутын өмнө «Ангид орох» товч идэвхжинэ. Интернэт сул бол камераа унтраавал дуу сайжирна. Хичээлийг бичдэггүй.
Эцэг эхчүүдэд
Хүүхэд маань бие даан бүртгүүлж болох уу?
Үгүй. 18 нас хүрээгүй хүүхдийн профайлыг эцэг эх нь өөрийн бүртгэл дотор үүсгэнэ. Бүх зурвас, тайлан эцэг эхэд ирнэ.
Хүүхдийн багшийг хэрхэн шалгадаг вэ?
Цагдаагийн тодорхойлолт, хоёр тодорхойлолт, нэмэлт ярилцлага, хүүхэд хамгааллын дүрэмд гарын үсэг зурсан багш л хүүхэдтэй хичээллэнэ.
Төлбөр
Ямар аргаар төлөх вэ?
Одоогоор SURYA-гийн данс руу банкны шилжүүлгээр төлнө: төлбөрийн хуудсанд гарах кодыг гүйлгээний утга дээр бичнэ. Манай ажилтан шалгаад баталгаажуулна. QPay, банкны карт удахгүй нэмэгдэнэ.
Мөнгөө буцааж авч болох уу?
Худалдан авснаас 14 хоногийн дотор ашиглаагүй цагийн мөнгийг бүрэн буцаана. Түүнээс хойш кредит болно. Дэлгэрэнгүйг Буцаан олголтын бодлогоос үзнэ үү.
Багш нарт
Төлбөрөө хэзээ, яаж авах вэ?
Зөвхөн баталгаажсан хичээлийг тооцно. Сарын тайлан 26-наас 25-ны хоорондох хичээлийг хамарч, 26-нд бэлэн болно. Төлбөрийг сарын сүүлийн өдөр шилжүүлнэ: Монгол багшид Монголын банкны данс руу төгрөгөөр, гадаад багшид PayPal-аар ам.доллараар. Доод дүн 20 ам.доллар; түүнээс бага бол дараагийн сард шилжинэ.
Хичээлээ цуцлах шаардлага гарвал яах вэ?
12-оос дээш цагийн өмнө цуцалбал суралцагчийн багц бүрт олгодог 3 эрхийн нэгийг ашиглана. 12 цагаас бага хугацаанд цуцалсан эсвэл хичээлд ороогүй бол хүндэтгэх шалтгааны (өвчин, осол, гэр бүлийн яаралтай байдал) нотлох баримтаа 48 цагийн дотор илгээнэ. Илгээгээгүй бол нэг хичээлийн төлбөрийг суутгана.
Суралцагчтай холбоо барих мэдээллээ солилцож болох уу?
Үгүй. Бүх хичээл, зурвас SURYA дээр явагдана. Холбоо барих мэдээллийг автоматаар нууж, давтан оролдвол багш хариуцсан ажилтан шалгана.